Ярилцлага
2021-05-05 17:32:41
Улс төр дэх залуучуудын оролцоо
Манай нэвтрүүлгийн 54 дэх дугаар танд мульти форматаар хүрч байна. Сонгуулийн мөчлөгтэй энэ хугацаанд залуучуудын нийгмийн идэвх, улс төрийн оролцоо, хөгжлийн эрх, шийдвэр гаргах түвшинд очих боломж бас сорилтын тухай АН, МАН, ХҮН, МАХН-ын идэр насны залуусыг урьж хэлэлцлээ. Нэвтрүүлгийн зочдоор Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, хорооны Засаг дарга Б.Эрдэнэбулган, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Г.Гангамөрөн, Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батцэцэг, нийслэлийн МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Батхишиг нар оролцлоо.

Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ